УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. Тэрбээр: “Энэ сарын 21-ны өдөр Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудлаар намайг АТГ-т дуудаж мөрдөн байцаалт явуулж байна. Би Оросын талд байсан “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголд авчирсанаа баяртай байдаг. Энэ үзэл баримтлал дээрээ хатуу зогсоно. “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголд авчирснаар ямар ч хохирол гараагүй. “Эрдэнэт”-ийн асуудлаар ээлжит зохиомол жүжиг үргэлжилж байна. Эхлээд дуулиан тарьж, дараагаар нь мөрдөн байцаалт явуулж байна. Д.Эрдэнэбат гэдэг хүний хувьд асуудал байхгүй. Би өөрийгөө өмгөөлөх, хамгаалах айдас алга. Энэ асуудлаар АН-ыг харлуулах гэж байна. Ийм хар улс төрөөр хол явахгүй шүү гэдгийг эрх баригчдад хэлье. Эрх баригчид ард түмний амьдралыг харлуулж болохгүй. Эрдэнэтийн 49 хувьтай холбоотойасуудлаар өчигдөр сэтгүүлчдэд би мэдээлэл өгөөгүй. Яагаад гэхээр өчигдөр өглөө мөрдөн байцаагчтай уулзсны дараа хэвлэлүүдээр намайг яллагдагчаар татсан тухай мэдээллүүд цацагдсан.Эрүүгийн хуулийнд аливаа нэгэн мэдээллийг өгөхдөө прокурорын зөвшөөрлийг авах ёстой байдаг. Би энэ асуудалд олон нийтийн дунд сенсаци дэгдээхийг хүсээгүй учир мэдээлэл өгөөгүй. Тухайн өдөр эх сурвалж нь тодорхойгүй мэдээлэл цацагдсан байсан. Нэмж хэлэхэд Эрдэнэтийн 49 хувийн асуудал Монгол Улсад ноцтой хохирол учруулсан зүйл байхгүй” гэлээ.