Categories
мэдээ нийгэм

АТГ 44 албан тушаалтны ХОМ-ийг шалгаж байна

Авлигатай тэмцэх газар өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 40 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас таван гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ.

Мөн төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 54 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 10 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн байна.

Одоогоор 44 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна гэж тус газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *