Categories
мэдээ нийгэм

“Асран хамгаалагч- Бидний оролцоо” өдөрлөг боллоо || DNN.mn

Что такое семья: ответы пользователей Сети

Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн бага ангийн багш нар “Асран хамгаалагч – Бидний оролцоо” сэдэвт өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгт тус сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдын эцэг эх, асран хамгаалагчид оролцож, сургуулийн үйл ажиллагаа, сурагчдыг хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ, хүүхдийн эрх хамгааллын талаар мэдээлэл зөвлөмж авсан юм. Тодруулбал, Охид, хөвгүүдийн эрх, хамгаалал, хүмүүжлийн эерэг арга, бага ангийн сурагчдын эрүүл мэнд, өсөлт хөгжил, шүд, нүдний эрүүл мэнд, “Цахим орчны зохистой хэрэглээ”, Хүүхэд эрх, хамгаалал, Сургалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, ZAPPAR апликейшн ашиглан боловсруулсан сургалтын материалын хэрэглээ зэрэг сэдвээр тус сургуулийн бага ангийн багш нар болон аймгийн ГБХЗХГ, Цагдаагийн газар, ӨЭМТ-ийн холбогдох мэргэжилтнүүд эцэг эх асран хамгаалагч нарт мэдээлэл хийлээ.

Энэхүү үйл ажиллагааг “Дэлхийн зөн” ОУБ-ын Говь-Алтай аймгийн хөгжлийн хөтөлбөр дэмжиж, хамтран ажилласан тухай Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулиас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *