Ирэх онд манай улс Ази-Европын Дээд түвшний уулзалт буюу АСЕМ-ыг эх
орондоо хүлээж авна. Дэлхийн томоохон удирдагчид, гадны нөлөө бүхий
зочид ирэх энэ уулзалтын үеэр гадаад улсуудын төрийн тэргүүнүүд, өндөр
хэмжээний зочид төлөөлөгчдийг хүлээн авч байрлуулах “АСЕМ Вилла”
цогцолбор хотхоны төслийг хэрэгжүүлж буй.
Тэгвэл Их тэнгэрт барьж буй уг төслийг хэрэгжүүлэхэд олгох хөнгөлөлттэй
зээлийн эх үүсвэрт шаардагдах санхүүжилтийг төслийн орлогоос эргэн
төлөгдөх нөхцөлтэйгээр Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээр
арилжааны банкаар дамжуулан санхүүжүүлэх гэрээ байгуулан ажиллахыг
Засгийн газар Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрчээ.
Энэ асуудлыг даваа гаригт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн байна.