Монгол улс 2016 онд Ази, Европын уулзалт буюу АСЕМ-ын дээд түвшний арваннэгдүгээр уулзалтыг зохион байгуулах болсонтой холбогдуулан тус уулзалтын логоны загвар зохион бүтээх уралдааныг нийт зураач, уран бүтээлчдийн дунд зарлаж байна.
Уралдаанд оролцох бүтээл нь дараах шаардлагыг хангасан байна.
– Ази, Европын уулзалт буюу АСЕМ-ын зорилго, утга санаа, 20 жилийн ой, 11 дэх удаагийн уулзалтын онцлогийг тусгасан байх,
– Монгол Улсад зохион байгуулдагдаж буй утгаараа үндэсний онцлог шинжийг агуулах ч АСЕМ-ын зорилго, утга санаа болон үндсэн логотой зохицсон байх,
– Гурваас илүүгүй өнгө ашигласан ба хар, цагаан болон өнгөт гадаргуу дээр хэвлэхэд тохиромжтой байх,
– График дизайны программ ашиглан, өндөр нягтралтай, өнгөний код 3D (гурван хэмжээст, хөдөлгөөнтэй болон хөдөлгөөнгүй) форматаар хийсэн байх,
– Бүтээлийн утга санааг тайлбарласан тайлбар ирүүлэх
– Овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа уралдаанд ирүүлж буй бүтээлийнхээ тайлбар хэсэгт тодорхой бичсэн байх
Уралдааны материалыг 2015 оны 3 дугаар сарын 31-ний дотор Гадаад хэргийн яам, АСЕМ-ын бэлтгэл ажлын албанд asemmongolia@mfa.gov.mn хаягаар хүлээн авна.
Бүтээлийг хүлээн авсанаас хойш ажлын 15 хоногийн дотор эхний гурван байрыг шалгаруулж, олон нийтэд зарлана.
Шагналын сан 1.500.000 төгрөг.
Материал хүлээн авах хаяг
Монгол Улсын Гадаад хэргийн яам
Энх тайвны гудамж-7А, Улаанбаатар 14210, Монгол Улс
Утас: 262788, 262558
И-мэйл: asemmongolia@mfa.gov.mn
АСЕМ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГААНЫ АСУУДАЛ ХАРИУЦСАН АЖЛЫН ХЭСЭГ