Саяхнаас аварга хүчний бэлтгэл хийж, эргэн сүмогийн дэвжээ буюу дохён дээр гарахаар болжээ.
Тодруулбал, 2010 онд зодог тайлсан их аварга Асашёорюү Японы интернет телевизийн шинэ жилийн баярын нэвтрүүлэгт оролцохоор болжээ. “АВЕМА” телевиз шинэ жилийн баярын өдөр буюу энэ сарын 31-нд “Асашёорюүг унагаагаад 10 сая иен” нэвтрүүлгээ үзэгчдэд хүргэх аж. Уг нэвтрүүлгийн хөтөлбөр хараахан олон нийтэд ил болоогүй ч Японы өнцөг булан бүрээс ирсэн хүчтэнүүд Асашёорюүтэй барилдаж, дэвжээнээс түлхэн гаргах эсвэл унагаах ёстой аж.
Тус телевиз өнгөрсөн тавдугаар сард “Мэргэжлийн боксчин Камэдаг ялбал 10 сая иен” анхны нэвтрүүлгээ хийж цацсан нь олон үзэгчдэд хүрч, шуугиан тарьсан юм. Ийн шоу бизнес, тэр дундаа Японы хамгийн олон үзэгчтэй байж мэдэх телевизийн нэвтрүүлэгт уригдсан Аса аварга улсын арслан Д.Азжаргал зэрэг үндэсний бөхчүүдтэй барилдах бэлтгэлээ хийж эхэлжээ.
Сонирхуулахад, тус нэвтрүүлгийн шагнал Монгол мөнгөн дэвсгэртээр 215 сая төгрөг аж.