Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь Их аварга Асашёорюү Д.Дагвадорж наадамчин олондоо зориулан Хүй долоон худагт байрлах “Унаган хурд” галын тойромд “Морины тоног хэрэгслийн үзэсгэлэн”-г дэлгэжээ.
Тэрбээр үзэсгэлэн нээхдээ “Морины хийморь, олон мянган жилийн турш төв азийн өндөрлөг дээр оршин тогтносон нүүдэлчин Монголчуудын соёлтой холбоотой зүйлийг дэлгэн үзүүлэхээр шийдсэн. Тэр тусмаа морьтой холбоотой үе үеийн Монголчуудын эдэлж хэрэглэж байсан соёлын өвийг та бүхэндээ үзүүлэхийг хүссэн учраас найз Б.Амарсанаа Ц.Батсайхан ахтайгаа нийлж энэ үзэсгэлэнг гаргаж байна” хэмээн сэтгэгдэлээ хуваалцсан юм.