Categories
мэдээ нийгэм

“Асах гэрэл” шоуны ялагч тодорлоо

UBS телевизээс санаачилсан “Асах гэрэл” шоу 2018 оноос эхлэн таван сар үргэлжилсээр өчигдөр шилдэг гэрэл зурагчныг тодрууллаа. Монголын гэрэл зургийн нэгдсэн холбоо /МГЗНХ/-той хамтран зохион байгуулсан анхны гэрэл зургийн ТВ шоунд гэрэл зурагчид олноороо оролцсон байна. Нийт 120 гаруй гэрэл зурагчин гараанаас эхэлж уралдаад шилдэг 16 нь тунаж үлджээ. Тэдгээр оролцогч 10 даалгавар гүйцэтгэн хасагдах журмаар өрсөлдсөөр 4 гэрэл зурагчин барианд үлдсэн байна. Энэ 4 гэрэл зурагчин “Мэргэжил бүхэн сайхан”, “Байгаль”, “Хөрөг”, “Бүтээгдэхүүн”, “Фото сурвалжлага”, “Буухиа”, “Асах гэрэл”, “Агшин” зэрэг сэдвээр даалгавраа гүйцэтгэн мэргэжлийн шүүгчдээр шүүлгэжээ. Б.Батгэрэл, Б.Ирээдүй, М.Мишээл, С.Хаш-Эрдэнэ нараас СУИС-ийн РТДС-ийн зураглаачийн хоёрдугаар дамжааны оюутан Булгантамирын Ирээдүй ялагч боллоо. Дээрх 16 гэрэл зурагчин МГЗНХ-ны гишүүн болов. 2019 онд энэхүү шоуны хоёр дахь төсөл үргэлжилнэ. Удахгүй зарыг нь түгээнэ хэмээн уралдаан зохион байгуулагчид мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *