Categories
мэдээ нийгэм

Арванхоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг уур орчны шинжилгээний газраас арванхоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв гаргажээ.

Энэ сард агаарын дундаж температур Алтайн ар говийн баруун хэсгээр олон жилийн дундаж(ОЖД)-аас хүйтэн, Тодруулбал Увсын өмнөд, Ховд болон Говь-Алтайн хойд, Завханы баруун хэсгээр, бусад нутгаар ОЖД-ын орчим байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд Хангайн нуруу, Хөвсгөлийн уулархаг, Хэнтийн нурууны зүүн хэсгээр мөн Дорнод талын ихэнх нутгаар ОЖД”-ас ахиу бусад нутгаар ОЖД-ын орчим хур тунадас орох төлөвтэй байна.

Сарын нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлээр хоёр дугаар арав хоногийн дунд үеэр болон сарын сүүлээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3 – 5°С–аар сэрүүснэ. Салхи ихэнх хугацаанд 5 – 10 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 15 – 17 м/с хүртэл ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурах төлөв гарчээ.

Баруун аймгуудын нутаг: Энэ сард агаарын дундаж температур Алтайн ар говийн баруун өмнөд хэсгээр ОЖД–аас 1.5 – 2°С хүйтэн, бусад нутгаар ОЖД–ийн орчим байна. Хур тунадас Алтайн уулархаг нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон хоёрдугаар арав хоногийн дундуур мөн гуравдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 5 -10 градусаар хүйтэрнэ. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дундуур ихэнх нутгаар цас орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд 4 – 8 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 12 – 14 м/с, Алтайн салбар уулсаар зарим үед 16 – 18 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Төвийн аймгуудын нутаг: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим байна. Хур тунадас Хангайн нуруу, Хөвсгөлийн уулсаар болон Хэнтийн нурууны зүүн талаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлээр, хоёрдугаар арав хоногийн дундуур болон сүүлээр гуравдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 5-10 градусаар хүйтэрнэ. Нэгдүгээр арав хоногийн эхэн үе, хоёрдугаар арав хоногийн дундуур ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 6 – 11 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 16 -18 м/с хүртэл ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутаг: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД – ийн орчим байх бол хур тунадас нийт нутгаар ОЖД–аас ахиу байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлээр, гуравдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 5-10 градусаар хүйтэрнэ. Нэгдүгээр арав хоногийн эхэн үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 7 – 12 м/с, нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 16 -18 м/с хүртэл ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутаг: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим байх бол хур тунадас нутгийн өмнөд хагаст ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлээр, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3-5 градусаар сэрүүснэ. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлээр зарим газраар бага зэргийн цас орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 15–17 м/с хүртэл ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *