Categories
мэдээ нийгэм

Арвайхээр хотын цэцэрлэгт хүрээлэнг Ардын багш Ч.Дамдиншаравын нэрэмжит болгоно

Өвөрхангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг даргын тамгын газраас Арвайхээр хотын цэцэрлэгт хүрээлэнг Монгол Улсын ардын багш Чимидбазарын Дамдиншаравын нэрэмжит болгохоор шийдвэрлэжээ.

Монгол Улсын түүхэнд олимпын их наадмаас анхлан медаль авч, туурга тусгаар Монгол Улсын алтан соёмбот төрийн далбааг олимпын тэнгэрт мандуулсан хүн бол Ч.Дамдиншарав тул ийнхүү шийдвэрлэсэн байна.

Тодруулбал тэрбээр, 1968 оны аравдугаар сарын 20-нд Мехикогийн олимпын чөлөөт бөхийн 52 кг жинд хүрэл медаль хүртэж байсан билээ.

Цэцэрлэгт хүрээлэнг тохижуулахад нь Монголын олимпын медальтнуудын холбоо ч хамтран ажиллахаа мэдэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *