Тусгаар тогтнолын талбайд өчигдрөөс “Цагаан идээ зөв хэрэглээ” үзэсгэлэн худалдаа гарч байна.
Үзэсгэлэн худалдаанд Архангай аймгийн брэнд бүтээгдэхүүн тавигдсан юм. Хурууд нэг кг нь 10 мянга, хэвийн ааруул 12-15 мянга, цагаан тос 5000, өрөм 10 мянга, тавагны багц ааруул 150000-160000 төгрөгийн үнэтэй байна.
Монгол Улс жилдээ 30-50 сая ам.доллар буюу 100 гаруй тэрбум төгрөгийн импортын чихэр, чихрэн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг гэсэн судалгаа бий.
Архангай аймгийн сум бүрээс оролцож байгаа малчид 100 тонн буюу 1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий сүү, цагаан идээтэй иржээ.
Үзэсгэлэн худалдааг “Нэг Архангай-Шинэ хөгжлийн тэмүүлэл” төрийн бус байгууллагаас санаачлан зохион байгуулж байгаа юм. Тус байгууллага Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг таван цэцэрлэгт нэг тонн сүү, цагаан идээ хандивлажээ.