Архангай аймагт коронавирусийн хоёр тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор аймгийн онцгой комисс хуралдаж дараах шийдвэрийг гаргажээ.
АОК-оос арванхоёрдугаар сарын 1-ний 18:00 цаг хүртэл Батцэнгэл, Ихтамир суманд хатуу хөл хорио тогтоон тэг зогсолт хийхээр болсон байна.
Ихтамир сумын хувьд батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтагч болох гурван иргэн байгааг тандалт судалгаагаар тогтоожээ. Тэдгээр иргэдийн хариу түргэвчилсэн оношлуураар сөрөг гарсан бөгөөд PCR шинжилгээний хариу хараахан гараагүй байна. Бусад сумын хувьд хөл хорионы дэглэм хэвээр үргэлжилж байгаа аж.
Аймгийн онцгой комиссоос иргэдийг үймээн самуунд автуулсан худал мэдээлэлд автахгүй, олон нийтийн сүлжээгээр цацагдаж буй мэдээлэлд болгоомжтой хандахыг уриаллаа. Мөн хүнс нөөцлөх шаардлагагүй болохыг санууллаа.