Коронавирст халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ээс мэдээлэл өглөө.
Ингэхдээ Архангай аймагт очсон 26 хүнийг тусгаарласан гэв.
Мөн “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 21626 хүнд шинжилгээ хийхэд 67 хүний шинжилгээнээс халдвар нэмж илэрсэн.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 58 хүнд эдгэрч, эмнэлгээс гарлаа. Халдварын эх уурхай нь тодорхойгүй таван тохиолдлыг судалж байна.
Түүнчлэн өнгөрсөн 24 цагт бүртгэгдсэн 67 тохиолдлын дунд Архангай аймаг руу явсан нэг иргэн багтаж байгаа аж. Тухайн иргэнээс халдвар илэрсэн тул ойрын хавьтлын 26 хүнийг тусгаарлажээ. Одоогоор ажиглалт, шинжилгээний ажлыг хийж байгаа” гэсэн юм.