Энэ сарын 15-ны өдөр Улаанбаатараас Архангай аймагт очсон иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан тул PCR шинжилгээ хийлгэхээр сорьцыг ХӨСҮТ рүү илгээгээд байгаа юм. Тус иргэн нь халдвартай нь батлагдан ХӨСҮТ-д эмчлүүлж буй бариач эмэгтэйн ойрын хавьтал байжээ.
Мөн уг иргэний ойрын хавьтлын 25, дам хавьтлын 50 иргэнийг тусгаарлаж, шинжилгээ хийсэн бөгөөд шинжилгээгээр бүгд сөрөг гарсан байна.
Хөл хорионы үед тухайн иргэн Архангайд хэрхэн очсон нь олны анхаарлыг ихэд татаж байна. Тэгвэл тухайн иргэн нь хүнс тээвэрлэлтийн мах, гурил ачсан машинд нуугдан, нутагтаа очжээ. Тиймээс ЦЕГ-аас тус иргэнд хуулийн хариуцлага тооцохоор шалгалтын ажлыг эхлүүлсэн байна. Уг иргэний PCR шинжилгээний хариу маргааш гарна.