Categories
мэдээ нийгэм

Ариутгал, халдваргүйжүүлэлтийг үнэ төлбөргүй хийж байна

“COVID-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 108 сая төгрөг гарган ариутгал, халдваргүйжүүлэлтийг үнэ төлбөргүй хийж байна.

Үүнд нийслэлд ажиллаж буй худалдаа, үйлчилгээний 10 гаруй ААН хамрагдаж, ариутгал халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөлтэй 37 байгууллагын 160 орчим ажилчин хийж байна. Гэтэл зарим ААН өөрийн байгууллагын нэр байхгүй байна гэсэн шалтаг тавин ариутгал хийхээс зайлсхийж буйг Монголын Халдваргүйтгэл, ахуйн, шавьж мэрэгчтэй тэмцэх холбооны нарийн бичгийн дарга А.Баасанжав хэлж байна.

Тэрээр, “COVID-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх нэг үйл ажиллагаа нь ариутгал, халдваргүйжүүлэлт юм. Хорио тогтоосон нөхцөлд албан байгууллага, ААН 2-3 удаа ариутгал хийлгэх шаардлагатай байдаг. Дэглэм тогтоосон энэ үед ариутгалыг 14 хоногт нэг удаа хийх ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу ажиллаж байна.

Манай холбооны гишүүн ариутгал халдваргүйжүүлэлтийн байгууллагууд ариутгал хийхдээ давхар зөвлөгөө өгч байгаа. “Клорсент-17”, “Жавиолен”, “Гипохлорид кальци” зэрэг хлор агуулсан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрсөн ариутгалын 4 төрлийн бодис хэрэглэж байгаа. Бид бодисыг холбооноос гишүүн 37 ААН-д хуваарилан мөн ариутгалыг тасралтгүй хийх үүднээс 14 хоногийн хугацаагаар тодорхой хэмжээгээр нөөцөлж байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *