Categories
мэдээ спорт

​Аргентины теннисчид анх удаа Дэвисийн цомд түрүүллээ

Газрын теннисний төрөл дотроо багийн гэдэг утгаараа хамтын том, нэр хүндтэйд тооцогддог Дэвисийн цом өчигдөр аваргаа тодруулжээ. Шигшээ багуудын хооронд бүтэн жилийн туршид зохиогддог энэхүү тэмцээний 2016 оны аваргаар Аргентины шигшээ баг шалгарав. Аргентинчуудыг тун азгүй баг гэдэг бөгөөд тэд энэхүү тэмцээн зохиогдож эхэлсэн 116 жилийн буурал түүхэнд хамгийн олон удаа финалд шалгарч тэр бүрдээ бүдэрч байсан бүтэлгүй баг хэмээн нэрлэгдэж байсан бөлгөө. Харин өчигдөр Хорватын шигшээ багийг өөрийнх нь нутагт Загреб хотын цэнгэдэх хүрээлэнд 3:2-ын харьцаагаар буулган авч азгүйдлээ зогсоон анхныхаа цомыг өргөв. Ялалтын замыг “зассан” теннисчид нь Хуан Мартин дель Потро, Федерико Дельбонис, Леонардо Майер нар билээ.

ХУЛАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *