Баасан гаригт буюу өчигдөр Аргентины цэргийн 44 шумбагчтай хөлөг ор сураггүй алга болжээ. Шумбагч хөлгөөс холбоо тасраад хоёр дахь өдрөө болж байгаа бөгөөд тус улсын тэнгисийн цэргийн бааз эрлийн ажиллагаа эхлүүлээд байгаа талаар CNN мэдээлжээ.
Эрлийн болон аврах багийнхан шумбагч хөлгийг хамгийн сүүлд Сан Хорхе булан дах Чубут мужийн эргээс 430 км-ийн зайд холбоо барьсан газраас эрлийн ажиллагаа эхлүүлжээ. Аргентины тэнгисийн баазын төлөөлөгч мэдэгдэхдээ тэнгисийн гурван хөлөг онгоц, хоёр нисдэг тэрэг тэнгисийн булангийн 15 хувийг самнасан байна.
Дизель хөдөлгүүртэй, 66 метрийн урт, TR 1700 ангиллын Сан Хуан шумбагч хөлөг бол Аргентины тэнгисийн гурван шумбагч хөлгийн нэг гэнэ.