Ардчилсан залуучуудын холбооны VIII үндэсний чуулган “LION TOWER”-т эхэллээ. Чуулганд 21 аймаг, 9 дүүргийн 400 гаруй залуус оролцож байна.
Чуулганаар “Үндсэн хууль ба засаглал”, “Эдийн засаг ба уул уурхай”, “Залуучууд ба оролцоо” салбар хэлэлцүүлгүүд өрнөх юм. Мөн тус чуулганаар Ардчилсан Залуучуудын холбооны Ерөнхийлөгчийг батламжлахаас гадна улс орон даяар хэрэгжих “АНДУУД” төслийг танилцуулах аж.