Categories
мэдээ нийгэм

Ардчилсан намын гишүүд даргаа халз мэтгэлцээнд дуудлаа

АН-ын “Шинэчлэл” хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус хөдөлгөөнөөс намын дарга С.Эрдэнийг огцрохыг шаардаж иргэдийн өмнө халз мэтгэлцээнд дуудаж байгаа юм.

Үүний талаар “Шинэчлэл” хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв: “АН-аа шинэчилье, удирдлагуудаа өөрчилье гээд үзэл бодлоо илэрхийлэхээр АН-ын дарга С.Эрдэнэ биднийг цагдаад өгч дарамталдаг болсон. Өнгөрсөн зургаадугаар сард С.Эрдэнэд шаардлага тавихад биднийг цагдаагийн байгууллагаар шалгуулж байсан. Энэ оны есдүгээр сард хэвлэлд өгсөн ярилцлагатай холбогдуулан өчигдөр бас цагдаагийн байгууллагаас биднийг дуудлаа. Хэвлэлээр үндэслэлгүй гүтгэсэн гэж үзэж байгаа юм байна. С.Эрдэнэ Хандгайтын амыг тэр чигээр нь авсан, Найрамдал зуслангийн газрыг дээрэмдэж авсан, хүүхдийн паркийн газраас нэг хэсгийг аваад “Шонхор” тауэрээ барьсан. Энэ бүхэн үнэн шүү дээ. Мөн Капитал банктай холбоотой асуудлаар хэрэг үүссэн байгаа” гэв.

Мөн түүнийг улс төрийн хувьд, АН-ыг удирдаж чадахгүй байгаа бөгөөд намынхаа залуучуудыг цагдаад өгч байгаа байна. Намын гишүүнд нь даргаа огцрохыг удаа дараа шаардсан ч амжилт олоогүй. Гэсэн ч энэ удаад тус хөдөлгөөнийхөн С.Эрдэнийг аравдугаар сарын 30-нд Үндэсний мэдээллийн төвд болох халз мэтгэлцээнд дуудаж буйгаа мэдэгдлээ.

М.САЙНЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *