Ардчилсан намын Онц Их хурал өчигдөр амжилттай болж өндөрлөлөө. Ардчилсан намын Онц Их хуралд 21 аймаг, есөн дүүрэг, дөрвөн салбар байгууллагын нийт 55 төлөөлөгч санал бодлоо илэрхийлж үг хэллээ.
Төлөөлөгчид үндсэн хоёр санал гаргав. Нэгдүгээрт, Дээд шүүхэд маргаан дагуулаад байгаа асуудлыг Онц Их хурлаар шийдвэрлэж цэг тавих. Хоёрдугаарт, Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулж намаас гишүүн хөөдгийг болиулах, намаас нэр дэвших хүн “тооноор орж” ирдэг биш анхан, дунд шатнаас сонгогдсон хүнээ нэр дэвшүүлдэг болох гэсэн агуулга бүхий байлаа.
Тиймээс Их хурлын тэргүүлэгчид долоон заалт бүхий тогтоолын төсөл гаргаж, төлөөлөгчдийн саналаар төслийг дэмжив.
Хурлын төлөөлөгчид Чингис хааны мэндэлсэн өдөр зохион байгуулсан Ардчилсан намын Онц Их хурал үр дүнтэй боллоо хэмээн дүгнэжээ. Мөн хурлаар Ардчилсан намын даргын цахим сонгуулийг хүчингүйд тооцож, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар ёсчлон баталлаа хэмээн АН-аас мэдээлэв.