Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ардчилсан намын бүлэг завсарлага авчээ

Image result for чуулган

УИХ-ын чуулганы хуралдаан 02:00 цагт эхэлж, УИХ-ын дарга М.Энхболд хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа гишүүд саналаа хэллээ. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ж.Мөнхбат нарын гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй, үлдсэн асуудлыг маргааш хэлэлцэх ёстой гэсэн байр суурь илэрхийлжээ.

Гишүүд саналаа хэлсний дараа УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг өнөөдрийн хуралдаанд оруулах эсэхээр санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн учраас хэлэлцэхээр болсон байна. Мөн ХХААХҮ-ийн сайдыг томилох асуудлыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хурааж, гишүүдийн олонх дэмжиж өнөөдрийн чуулганы хуралдаанаар УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх тухай асуудал, ХХААХҮ-ийн сайдыг томилох, Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болжээ.

Чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын Дэгийн тухай хууль болон дагалдах хууль өөрчлөлт оруулах буюу УИХ-ын гишүүдийн олонхын саналаар чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. Энэхүү хуулийн төсөл нь УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бөгөөд энэхүү нэмэлт өөрчлөлтөд УИХ-ын даргыг гишүүдийн олонх огцруулахыг дэмжсэн тохиолдолд УИХ-ын даргыг огцруулна гэж тусгажээ. Хууль санаачлагчийн илтгэлийн дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү танилцууллаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар энэхүү төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн 94,7 хувийн саналаар дэмжигджээ.

Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгээс зургаан цагийн завсарлага авах горимын санал гарган, шөнөжин хуралдсан чуулганы хуралдааныг өнөөдрийн 10.00 цагт хуралдуулах горимын санал гаргасныг дэмжиж, чуулганы хуралдааныг өндөрлүүллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *