Ардчилсан намын 28 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болж Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүллээ.
Энэ барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглохоор бүртгүүлж, уран мэхээ уралдуулан, хүчийг сорин барилдсан юм.
Монгол Улсын аварга Ч.Санжаадамба тэргүүтэй улсын арслан П.Бүрэнтөгс, у.арслан Н.Батсуурь, у.ар Х.Мөнхбаатар, у/ар Р.Пүрэвдагва, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Баасандорж, у.з Н.Жаргалбаяр, улсын харцага Ш.Уламбаяр, у.х Н.Батзаяа, у.х Т.Баасанхүү, у.х Б.Одгэрэл, у.х Б.Бат-Өлзий, у.х М.Бадарч, улсын начин Э.Энхбат, у.н Л.Цэрэнтогтох, у.н Ч.Батчулуун, у/н Л.Гантулга тэргүүтэй бөхчүүд хүчээ сорин барилдсанаас үзүүр түрүүнд Монгол Улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан П.Бүрэнтөгс нар үлдэж арслан, аваргыг давсан юм.