Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ардчилсан намаас Монгол Улсын Их Хурал, Засгийн газарт шаардлага хүргүүллээ

Ардчилсан намаас Монгол Улсын Их Хурал, Засгийн газарт шаардлага хүргүүллээ.

Шаардлага хүргүүлэх тухай:
Цар тахлын халдвар ихсэж, халдвар авсан зарим иргэдийн өвчлөл хүндэрч, улмаар нас баралтын тоо өдөр ирэх тусам өсөж байгаад Ардчилсан нам /АН/-ын зүгээс гүнээ санаа зовниж байна. Засгийн газрын урагшгүй удирдлагын улмаас амь насаа цаг бусаар алдсан иргэдийн ар гэрийнхэн, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна. Ковидоос үүдэлтэй эрүүл мэндийн салбарт үүссэн бэрхшээлтэй зэрэгцэн эдийн засаг хямарч, ядуурал гүнзгийрэн, үнийн өсөлт тэнгэрт тулж, ААН-үүд олноороо хаалгаа барьж, бизнесийн салбарынхан бүрэн дампууралд тулж ирээд байна. Энэ гамшгаас хэрхэн гарах гарц, шийдлийн хувилбар бүхий дараах шаардлагыг Ардчилсан намаас Улсын Их Хурал /УИХ/, Засгийн газар /ЗГ/-т хандан гаргаж байна. Үүнд:
Нэгдүгээрт: Төсвийн тодотголыг жинхэнэ утгаар нь хийж, хэмнэсэн мөнгийг эрүүл мэндийн салбарт зарцуулах!
2021 онд нийт 3.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт төсөвлөсөн ба үүнээс 1.6 их наяд төгрөгийн санхүүжилтийг ондоо баггаж хийхээр төлөвлөж байгаа юм байна. Тодотголоор хөрөнгө оруулалт буурсангүй харин ч өсжээ. Төсвийн нийт алдагдлыг анх хоёр их наяд төгрөгөөр төсөвлөж байсан бол тодотголоор 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 3.7 их наяд төгрөгт хүргэжээ.
Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох зэрэг сайшаалтай зүйлүүд байгаа боловч сонгуульд зориулсан байж болох зардал маш их байна. Малчдад тараасан “100 мянган төгрөгийн тэтгэмж”-ийг өнгөрсөн хойно нь тодотголд суулгаж байгаа бололтой. Учир нь 2021 оны төсвийн тодотголоос үзэхэд ковидтой тэмцэхэд нэмж 230 тэрбум тегрөг төсөвлөжээ. Гэтэл анх 14 их наяд төгрөгийн зарлагатай байсан төсвийг 16 их наяд хүргэж өсгөсөн байна. Ингэж зарлага бараг 2 их наяд төгрөгөөр өсөж байхад ковидтой шууд тэмцэх эрүүл мэндийн салбарын нэмэлт хөрөнгө оруулалт нь үүний 10 гаруй хувьтай л тэнцэж байна. Өөрөөр хэлбэл ковид нэрийн дор “бай”-гаа олоогүй үрэлгэн тодотголыг МУЗГ-т өргөн барьсан нь туйлын хариуцлагагүй үйлдэл юм.
Хувийн хэвшилд эрх чөлөөг нь өгөх замаар хэмнэх боломжтой зардлууд төсөвт нэлээн их хэмжээгээр туссан байна. Жишээ нь: Увс аймагт Баруун бүсийн логистик төвийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсвийг 250 сая төгрөгөөр хийх гэнэ. Мөн Цагаан ултай гутлын кпастер төвийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв 100 сая төгрөг гэнэ.
Гурил, тэжээлийн үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг, төсөв 200 сая төгрөг байна. Мөн бизнес инкубатор төвийн ТЭЗҮ нэртэй тус бүр нь 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтууд цөөнгүй тусгагджээ. Зөвхөн нэг аймгийн хувьд ийм байна. Хувийн хэвшлийнхэн зах зээлийнхээ зарчмаар хийж болох эдгээр төсөл хөтөлбөрүүдийг зогсоох шаардлагатай.
Хэнтий аймагт маш олон соёлын ордон баригдахаар төсөвлөжээ. Түүнээс гадна, Хэнтий аймгийн Батноров сумын Хөгжпийн ерөнхий төлөвлөгөөг 200 сая төгрөгөөр хийх гэнэ. Норовлин суманд “Шихихутаг нууц товчоо” цогцолборын тохижилтод нэг тэрбум төгрөг зарцуулна гэнэ. Биндэр суманд “Их хуралдай” цогцолборын барилгын интерьер, дотоод уран сийлбэр шинэчлэл, гадна цахилгаан хангамжид 2.6 тэрбум төгрөг төсөвлөжээ. Бэрх тосгонд 1.4 тэрбум төгрөгөөр иргэдэд үйлчлэх төв барих гэнэ. Мөн Иргэдэд үйлчлэх мэдээллийн төвийг тус аймгийн Баян- Овоо суманд 1.4 тэрбум төгрөгөөр ашиглалтад оруулах аж. Иргэдэд үйлчлэх мэдээллийн төвийг Баян-Адрага суманд мөн л 1.4 тэрбум төгрөгөө барих аж. Бэрх тосгонд далд уурхайн музей барихад 3.7 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.
Энэ мэт соёлын ордон, музей, иргэдэд үйлчлэх төв нэртэй төсвийн бүх хөрөнгө оруулалтуудыг зогсоож, хойшлуулж болох урсгал зардлуудыг царцаан, энэхүү хөрөнгийг ковидын дэгдэлтийг намжаахад чиглэсэн яаралтай арга хэмжээнүүдэд зарцуулахаар зориулалтыг нь яаралтай өөрчлөн батлахыг УИХ-аас шаардаж байна.
Хоёрдугаарт: Эмнэлгийн орны хүрэлцээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, урин дулаан цагийг ашиглан хээрийн эмнэлгийг яаралтай байгуулах, тэнд ажиллагсдын цалин урамшууллыг нэмэгдүүлж, тоног төхөөрөмж, орны тоо, эм хангамжид төсвийн хөрөнгө оруулалтаас хэмнэсэн мөнгийг зарцуулахыг УИХ, ЗГ-аас шаардаж байна. Цаашид эрүүл мэндийн салбарыг төрийн мэдэлд хямд өртөгөөр барьж, тэнд ажиллагсдыг бага цалингаар урам зориггүй, эдийн засгийн ямар ч хөшүүрэггүй ажилладаг байдлыг яаралтай халах, энэ салбарт хийх хувьчлалыг түргэтгэхийн тулд УИХ-аас яаралтай ажпын хэсэг гаргаж, суурь судалгаа, хэлэлцүүлгүүдийг даруй эхлүүлэхийг шаардаж байна.
Гуравдугаарт: Төрийн бүх шатны албан хаагчдын сахилга хариуцлагыг чангатгаж, ялангуяа иргэдэд үйлчилдэг төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албаныханд иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хүндэтгэх чиглэлээр Үндсэн хууль болон бусад олон улсын актуудыг танилцуулах, харилцааны наад захын соёлыг таниулсан сургалтуудыг яаралтай зохион байгуулах шаардлагатай байна. Одоогийн байдлаар өвдсөн иргэд тусламж эрээд онцгой байдлын газар руу хандахад ХӨСҮТ эсвэл түргэн тусламж руу, тэдгээр нь харьяа дүүргийн эмнэлэг рүү, дүүргийн эмнэлгүүд нь өрхийн эмнэлэг, өрхийн эмнэлэг нь иргэдийг цахим сайтаас мэдээлэл аваад өөрөө өөрсдийгөө эмчил гэж түлхдэг байдал түгээмэл болсон байна. Тийм ч учраас тусламж эрж очсон Монгол иргэн эмнэлгийн гадна өрөвдөлтэйгээр нас барлаа. Ерөөс төрийн албаны дунд доод шатныхан асуудлыг өөрсдөөсөө холдуулсан, хариуцлагаас мултрах гэсэн хандлагаар ажиллаж байна. Энэ байдалд даруй дүгнэлт хийж, тусламж эрсэн иргэдэд төрөөс үзүүлэх ёстой бүхий л үйлчилгээний “замын зураг”-ийг тодорхой, ойлгомжтой гаргаж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан иргэдэд таниулах ажлыг нэн яаралтай зохион байгуулахыг шаардаж байна.
Дөрөвдүгээрт: Хоёр жил гаруйн хугацаанд бизнес зогсож, айл өрхүүдийн орлого эрс багасаад буй хүнд нөхцөлд өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт хэд дахин нэмэгдэж, энэ нь иргэдийн амьдралд маш хүндээр тусч байна. Тухайлбал, 2019 онд нэгдүгээр гурил 1,000 төгрөг байсан бол 1,400 болж 40 хувиар, үхрийн мах 10,000 байсан бол 16,000 болж 60 хувиар тус тус өсжээ. Гэтэл нөгөө талд иргэдийн хөдөлмөр эрхлэх боломж хумигдаж, ядуурал 50 хувьд хүрээд байна. Энэ байдалд ЗГ онцгой анхаарч, зүүн төвийн үзэлтэй намын хувьд үнэ тогтворжуулах хөтөлбөрийг яаралтай зохион байгуулахыг санал болгож байна.
Тавдугаарт: Улс орон эдийн засгийн гүн хямралд орсон энэ үед иргэдийн амьдралд тулгамдаад буй дээрх асуудлуудыг шийдэхийн тулд УИХ-д амрах эрх байхгүй гэж АН үзэж байна.
Иймд чуулганаа үргэлжпүүлж, эдийн засаг, эрүүл мэндийн чиглэлд авах дээрх арга хэмжээнүүдийг яаралтай хэлэлцэж, хариуцлага алдсан Засгийн газрын сайдуудыг болон ковидын үеийн гадаад зээл тусламжийн нийт 1.3 их наяд төгрөгийн зарцуулалтад хөндлөнгийн аудит оруулж, тайланг нээлттэй сонсголын хуулийн дагуу УИХ-аар авч хэлэлцэхийг шаардаж байна.
Зургаадугаарт: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд танхимын гишүүддээ хариуцлага тооцох бүрэн эрх бий. Зөвхөн танхимын гишүүд төдийгүй улс орны эдийн засгийн гол зангилаа болсон асуудлуудыг шийддэг томоохон агентлагуудын удирдлагуудад ч хариуцлага тооцох бүрэн эрх бий. Гэтэл Замын-Үүд боомт дээр ажлаа хийж чадахгүй байгаа ГЕГ-ын дарга, МХЕГ-ын дарга нарт Ерөнхий сайд хариуцлага тооцож чадахгүй байгаа нь түүний бүрэн эрхэд эргэлзэх байдал үүсгэж байна. Иймд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг асуудлыг гартаа бүрэн авч, ажлаа хийж чадахгүй байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооцон, чадварлаг мэргэжпийн багийг томилон ажиллуулах, эс бөгөөс АН улстөрийн дараагийн шийдвэртэй алхамд шилжин өнөөгийн Загийн газрыг огцруулах Улс төрийн тэмцэлд манлайлан оролцоно гэдгээ мэдэгдэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *