Categories
мэдээ улс-төр

Ард түмний олонхийн засаглал нам, Их эв намыг улсын бүртгэлд бүртгэжээ

Улсын дээд шүүхээс өнөөдөр Ард түмний олонхийн засаглал нам, Их эв намыг улсын бүртгэлд бүртгэжээ. Ард түмний олонхийн засаглал нам (АТОЗН)-ыг Ц.Нарангэрэл нарын иргэд үүсгэн байгуулсан бол Их Эв намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай З.Бат-Отгон нар хүсэлт гаргажээ. Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзэж, эдгээр намуудыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэв. Ингэснээр Монгол улсад 30 нам үйл ажиллагаа явуулах болж байна. Харин Монголын Төв намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай А.Эрдэнэбаяр нарын хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул Дээд шүүх бүртгэхээс татгалзав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *