Арабын нэгдсэн Эмират улсын Элчин сайдын яам өнгөрсөн жил манай улсад байгуулагдаж анхны элчин сайдаар нь Абдулла Абдулрахман Абдуллабин Рабияа Аль-Тиниж томилогдож Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж байсан билээ. Тухайн үед Элчин сайдын яамыг Шангри-Ла зочид буудалд төвхнүүлсэн байна.
Харин өчигдөр нийслэлийн Засаг дарга С.Батболд Газар эзэмшүүлэх эрх олгож баталгаажуулах тухай захирамж гаргасан байна. Тус захирамжид Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1422 м2 газрыг Монгол Улс дахь Арабын нэгдсэн Эмират Улсын Элчин Сайдын Яаманд конторын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулах эрхийг олгосон байна.