Categories
гадаад мэдээ

АНУ, Японд их хэмжээний цас орсоор байна

Хоёр хоногийн өмнө АНУ-д их хэмжээний цас
орж, цасан шуурга болзошгүйтэй холбоотойгоор Атлантын далайн эрэг хавийн хэд
хэдэн муж улсад хэдэн мянган нислэгийг цуцалж, хойшлуулсан юм. Ойрын өдрүүдэд
их хэмжээний цас орсны улмаас 1 тэрбум долларын хохирол учирч болзошгүй гэж
АНУ-ын Үндэсний цаг уурын албаны мэргэжилтнүүд тооцоолжээ. Эрх баригчдын
мэдээлснээр, их цасны улмаас зүүн муж улсуудад хэдийн түгжрэл үүсэж, зам
тээврийн олон тооны осол гарсан байна. Хойд Каролинад ослоор хоёр хүн амиа
алдсан бол хөрш Тенниси муж улсад нэг хүн зам тээврийн ослоор амиа алджээ.
Ойрын өдрүүдэд байдал улам дордож болзошгүйг эрх баригчид анхааруулсан байна.
Мөн энэ үеэр Японы зарим хотуудад өмнөх жилүүдээс илүү хур тунадас орж байна. Ялангуяа
тэнгисийн эргийн дагуух хотуудад их хэмжээний цас орж, онц байдал зарлахад
хүрчээ. Цаг уурчдын мэдэгдэж байгаагаар ирэх он гартал цас унах төлөвтэй байгаа
аж. Мөн цасны зузаан зарим газарт метр хүрч байгаа гэнэ. “NHK” телевизийн
мэдээлж байгаагаар энэ сарын 13-нд Хоккайдо, Нагано, Нийгата, Ямагата хотуудад
цас ихээр орсны улмаас авто машины хөдөлгөөн зогсч, иргэд метрогоор зорчиж
байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *