Categories
гадаад мэдээ

АНУ: Украинд 13 тэрбум долларын тусламж үзүүлнэ || DNN.mn

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим хуралдаж, Украинд 13,6 тэрбум тусламж олгох асуудлыг дэмжжээ. Энэ талаар CNN агентлаг мэдээлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, шийдвэрийг түргэвчилсэн горимоор гаргасан байна. Энэ тусламж нь Оросын цэргүүдтэй тулалдахад Украины Зэвсэгт хүчинд дэмжлэг үзүүлэх, иргэдэд тэр дундаа 1,5 сая дүрвэгчид хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд зарцуулагдах юм байна.

Өмнө нь ОУВС Украинд тусламж үзүүлэхээр болсон юм. Олон улсын валютын сан 1,4 тэрбумын долларын хэмжээтэй тусламжийн багцыг Украинд олгох шийдвэр гаргасан. Энэхүү хөрөнгө нь дайны үр дагаврыг арилгахад нэмэр болно гэж ОУВС үзсэн байна.