Categories
гадаад мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

АНУ: Трампыг дэмжигчид Капитолын ордон руу дайрч, зэвсэгт мөргөлдөөний улмаас нэг хүн амиа алдаад байна

АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчид Вашингтоны Капитолийн толгод дээр байрлах Конгрессын байр руу нэвтэрч үймээн, самуун үүсгэсэн байна. Учир нь тус улсын дээд, доод хоёр танхимын гишүүд Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон Жо Байдены ялалтыг албан ёсоор батлах ёстой байсан юм.

Тодруулбал Даваа гарагт АНУ-ын шинэ конгресс тангарагаа өргөсөн. Шинэ конгресс АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч Жозеф Байдены ялалтыг албан ёсоор батлахаар өчигдөр анхны нэгдсэн чуулганаа хуралдуулах байсан юм. Харин одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп 11-р сарын 3-нд болсон сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй хэвээр байна. Трамп шинэ конгрессын нэгдсэн чуулганы үеэр Вашингтонд олон нийтийг хамарсан жагсаал зохион байгуулахыг дэмжигчиддээ уриалжээ. Мөн бууж өгөхгүй бөгөөд үүнийг ч гэсэн өөрийн дэмжигчиддээ уриалж байсан юм.

Трампын мэдэгдлийн дараа түүнийг дэмжигч хэдэн зуун мянган хүн Конгрессын байрын өмнө эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, улмаар зарим нь Конгрессын байр руу дайран орсон байна. Зэвсэгт мөргөлдөөний улмаас нэг эмэгтэй амиа алджээ.

Вашингтон хотын дарга Муриэл Боузер Үндэсний Гвардийн цэргүүдийг Конгрессын байр руу илгээж, дотогш нэвтэрсэн хүмүүсийг гадагш гаргасан хэдий ч жагсагчид бүхэл шөнөжин жагсахаа илэрхийлээд байгаа юм.

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байдены тангараг өргөх ёслолыг энэ сарын 20-нд зохион байгуулагдах ёстой юм.








Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *