Categories
мэдээ эдийн-засаг

АНУ: Монголд 2 сая ам.доллар олгоно DNN.mn

Д.Даваасүрэн: 2025 оноос АНУ руу монголчууд визгүй зорчдог болох талаар  судалж байгаа

Дэлхийн хүнсний хямралын эсрэг авч буй АНУ-ын нэмэлт хариу арга хэмжээний хүрээнд Монгол Улс хоёр сая ам.доллар хүлээн авна. Дэлхийн хүнсний хямралыг шийдвэрлэхэд АНУ-ын засгийн газраас саяхан зарласан 2.76 тэрбум ам.долларын санхүүжилтийн хүрээнд Украин ОХУ-ын түрэмгийллийн улмаас улам хурцдаж буй хямралаас эмзэг бүлгийн хүн амыг хамгаалах зорилгоор АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг Монгол Улсад шинэ санхүүжилтийн эх үүсвэр олгохоор боллоо. Тодруулбал, хүнс, бордоо болон түлшний үнийн өсөлтөөс үүдсэн ядуурал, өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдлыг бууруулах, мөн хүний амь насыг аврах зорилгоор АНУ-аас яаралтай тусламжийн санхүүжилт авч байгаа улс орон, бүс нутгийн байгууллагууд зэрэг 47 хүлээн авагчийн нэг нь Монгол Улс юм.

Бүс нутгийн бусад олон орны нэгэн адил Монгол Улс нь Украинаас улаан буудай, наранцэцгийн тос, бордоо болон бусад бүтээгдэхүүнийг ихээхэн хэмжээгээр импортолдог билээ. Энэхүү санхүүжилт нь хүний амь насыг аврах, хүнс, бордоо, түлшний өндөр үнэд нэрвэгдсэн эмзэг орнуудад ядуурал, өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдлын өсөлтийг бууруулах, яаралтай арга хэмжээ авахад чиглэж буй.

Энэхүү санаачилгын хүрээнд АНУ-ын ОУХА нь нэмэлт хоёр сая ам.долларын санхүүжилтийг Монгол Улсад хэрэгжүүлж буй жижиг, дунд бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх (BEST) хөтөлбөрөөрөө дамжуулан олгохоор төлөвлөж байгаа аж. Уг санхүүжилт нь эдгээр импортын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх түүхий эдийн хомсдолыг арилган бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэх чадавхийг нь нэмэгдүүлэхэд бизнесүүдэд дэмжлэг үзүүлэх юм. Хөтөлбөрийн үйл ажиллагаагаар санхүүгийн удирдлагыг сайжруулахын сацуу бодит бөгөөд тодорхой хөрөнгө оруулалтаар дамжуулан санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж, улмаар хөдөө аж ахуйн бизнесийг өргөжүүлэн хүнсний аюулгүй байдалд хүргэх зорилготой аж. Энэхүү санхүүжилт нь хүний амь насыг аврах, хүнс, бордоо, түлшний өндөр үнэд нэрвэгдсэн эмзэг орнуудад ядуурал, өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдлын өсөлтийг бууруулах, яаралтай арга хэмжээ авахад чиглэсэн аж. Мөн Монгол Улсыг оролцуулаад дэлхийн 47 улс орон, бүс нутгийн байгууллагууд зэрэг санхүүжилт хүлээн авагчдын хүчин чармайлтыг дэмжих зорилготой. 2022 оны 2-р сарын 24-нд Украины эсрэг Орос улс үндэслэлгүй дайн эхэлснээс хойш дэлхийн хүнсний аюулгүй байдлын хямралыг шийдвэрлэхэд чиглэсэн АНУ-ын нийт хөрөнгө оруулалт уг санхүүжилтийг оруулаад 7.6 тэрбум долларт хүрлээ гэж Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *