АНУ Афганистаны зүүн нутаг дахь “Лалын улс” бүлэглэлд дроны цохилт өгч, нэг гишүүнийг нь устгалаа гэж цэргийн төлөөлөгчид мэдээлжээ.
Энэхүү ажиллагааг Нангахар муж дахь “Лалын улс-Хорасан” бүлэглэлийн “төлөвлөгч”-ийг онилон явуулсан байна.
Уг бүлэглэл нь Афганистаны нийслэл Кабул хотод пүрэв гаригт болсон халдлагын хариуцлагыг хүлээсэн юм. Халдлагын улмаас ойролцоогоор 170 хүн амиа алдсаны дунд Америкийн 13 цэрэг байжээ.Америкийн талын мэдээлснээр, урьдчилсан мэдээллээс үзэхэд дроны цохилтоор “Лалын улс”-ын онилсон байг устгасан бөгөөд энгийн иргэн амиа алдаагүй байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Кабулд пүрэв гарагт гарсан дэлбэрэлтийг үйлдсэн этгээдүүдийг олж, шийтгэлийг нь хүлээлгэнэ гэдгээ баасан гарагт мэдэгдсэн юм.