АНУ-д амьтнаас хүнд халддаг “Monkeypox” нэртэй вирусээр нэг хүн өвдсөн нь тогтоогдоод байгаа ба тухайн хүний ойрын хавьтагч 200 орчим хүн байгаа аж.
Энэ вирус нь салхин цэцэгтэй нэг гаралтай хэдий ч илүү хүндэвтэр хэлбэрээр дамждаг, ховор халдвар юм. Ихэвчлэн Африкийн төв болон баруун орнуудын алслагдсан хэсэгт тохиолддог, 100 хүн тутмын нэгд үхлийн аюултай бөгөөд ихэвчлэн сармагчнаас гаралтай халдвар юм байна.
Тус халдварт өвчин энэ сарын эхээр Нигерээс ирсэн Техасын иргэнээс илэрчээ. Үүнээс өмнө АНУ-д энэ вирус бүртгэгдэж байсан ба анхны тохиолдол 2003 онд гарсан бөгөөд 47 хүн халдварлаж байжээ.
Тэгвэл Хятадын нийслэл Бээжин хотод мөн сармагчны “Monkey B Virus”-ийн нэг тохиолдол өнгөрсөн тавдугаар сард бүртгэгдэж, тухайн иргэн нас барсан талаар Хятад улс өнгөрсөн долоо хоногт мэдээлжээ. Өвчтөн нь 53 настай хөхтөн амьтан судлаач байсан гэнэ. Энэ нь уг өвчин сармагчнаас хүнд халдсан анхны тохиолдол болсон байна.
Энэ өвчнийг анх 1932 онд нээж байсан ба халдвар авсан моншнуудын 90 орчим хувь нь хүндээр өвчилдөг бол нас биед хүрсэн сармагчны хувьд харьцангуй хөнгөн хэлбэрээр өвчилдөг байна. Харин нас барах магадлал 70-80 хувь байдаг гэнэ.