Улаанбаатар хот – АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх зөвлөхүүд Монголбанкны Санхүүгийн мэдээллийн алба, Татварын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын шинжээч, мөрдөн байцаагч нарт шүүхийн шижилгээний нягтлан бодох бүртгэл болон шууд бус нотлох аргуудын талаар цуврал сургалтыг зургадугаар сарын 21-нээс 28-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Эх сурвалж тодорхойгүй хөрөнгө болон хууль бус байж болзошгүй эх үүсвэрийг илрүүлэн шалгах арга зам, ур чадварыг дээшлүүлэх уг сургалт нь авлига, мөнгө угаах, татвараас зайлсхийх гэмт хэргүүдтэй тэмцэх Монгол Улсын үйл хэрэгт туслах зорилготой юм.