АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены санаачилсан, Украинд 40 тэрбум ам.долларын нэмэлт тусламж үзүүлэх тухай хуулийн төсөл Конгрессийн Төлөөлөгчдийн танхимаас дэмжигдлээ. Төлөөлөгчдийн танхим өчигдөр энэ асуудлыг хэлэлцээд дэмжжээ. Гишүүдийн 368 нь дэмжиж, 57 нь эсэргүүцсэн байна. 40 тэрбум ам.долларын тусламжийг зэр зэвсэг, мөнгө санхүү, хүмүүнлэг гэсэн гурван чиглэлээр олгох юм.
АНУ өмнө нь Украинд өгөхөөр амалсан, Конгрессор дэмжигдсэн тусламжаа үзүүлээд бараг дуусч байгаа бөгөөд 100 сая орчим ам.доллар л үлдээд байгаа аж. Тиймээс нэмэлт тусламжийн асуудлыг яаралтай шийдвэрлэхийг Ерөнхийлөгч Жо Байден Конгрессоос хүсээд байгаа билээ.