Categories
мэдээ нийгэм

АНУ-ын Элчин сайдын яам есдүгээр сарын 11-ны өдрийг хүндэтгэлээ

Тэртээх 13 жилийн өмнө буюу 2001 оны есдүгээр сарын 11-нд дэлхий нийтийг цочроосон томоохон террорист халдлага гарсан. АНУ-ын Нью-Йорк хотод орших Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг нурсан террористуудын халдлагад өртсөн билээ. Энэ халдлагыг “Аль Каида” бүлэглэлийн 19 гишүүн АНУ-ын иргэний агаарын тээврийн дөрвөн онгоцыг барьцаалж үйлдсэн юм. Уг өдөр амиа алдсан хүмүүсийн дурсгалыг АНУ-аас манай улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын яамны ажилчид хүндэтгэн нэг минут дуугай зогсон төрийнхөө далбааг бөхийлгөсөн байна.

Эргэн сануулахад 2001 оны есдүгээр сарын 11-ний өглөө “Аль Каида” бүлэглэлтэй холбоотой 12 алан хядагч дөрвөн хэсэгт хуваагдан иргэний агаарын тээврийн онгоцыг барьцаалсан бөгөөд барьцаалсан онгоцны хоёр нь Нью-Йорк хотын Манхэттений өмнөд хэсэгт байрлах Дэлхийн худалдааны төвийн хоёр ихэр цамхагийг нураасан юм. Энэхүү алан хядах ажиллагааны улмаас 3000 орчим хүн амиа алдаж, 6000 гаруй хүн шархдан, хамгийн багаар бодоход 10 тэрбум ам.долларын хохирол учирчээ. Түүнчлэн амиа алдагсад дан ганц АНУ-ын иргэд байсангүй, дэлхийн 90 гаруй орны иргэд байсан аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *