Categories
гадаад мэдээ

АНУ-ын долоон муж улс усны хомсдолд орж байна

АНУ-ын баруун болон өмнөд нутгийн долоон муж улсад сүүлийн хэдэн жил үргэлжилсэн гангийн улмаас усны хомсдолд орсон гэж “USA Today” сонин мэдээлэв.
Калифорни, Невада, Аризона, Нью-Мексик, Канзас, Техас, Оклахома муж улсад усны хомсдол үүсээд байгаа аж. АНУ-ын Газар тариалангийн департаментын ган гачиг тандалтын төвөөс танилцуулсан материалаас харвал, Калифорни, Оклахома муж улсын гангийн байдал хамгийн хүнд түвшинд очжээ. Түүнчлэн гангийн улмаас үүссэн усны дутагдал тус улсын газар тариаланд хүнд дарамт болж байна. Тухайлбал, Техас, Оклахома, Канзас муж улсын нутгаар үргэлжилсэн тал газар нь АНУ-ын газар тариалан, үйлдвэрлэлийн 40 хувийг эзэлдэг байна. Дээрх долоон муж улсын цэвэр усны нөөц олон жилийн дунджийн 1/3 хувь хүртэл буураад байгаа юм. Цэвэр, ундны усны нөөц хомсдож байгаатай холбогдуулан Калифорни муж улсад далайн улсыг нэрж давсгүйжүүлэх байгууламж байгуулах урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна.