АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пеанунс “Сovid-19”-ийн эсрэг вакциныг телевизийн камерын өмнө хийлгэж аюулгүй гэдгийг өөрийн биеэр батлан харуулжээ. Түүнтэй хамт эхнэр нь мөн вакцин хийлгэжээ.
Ингэснээр тэрбээр “Сovid-19”-ийн эсрэг вакцинжуулалтад хамрагдсан АНУ-ын хамгийн өндөр албан тушаалтан болж байна. АНУ нь Pfizer/BioNTech компаниудын бүтээсэн вакциныг зөвшөөрч, энэ долоо хоногоос хүн амаа вакцинжуулж эхлээд байгаа билээ.
Тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Жо Байден гэргийн хамт ирэх Даваа гаригт мөн камерын өмнө вакцин хийлгэх юм байна. Харин аравдугаар сард “Сovid-19”-ийн халдвар аваад эмчлүүлж эдгэрсэн одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп яаран вакцин хийлгэхгүй, цаг нь болохоор хийлгэнэ хэмээн мэдэгдсэн юм.