Categories
гадаад мэдээ

АНУ-ын 37 мужид гэдэсний цочмог халдварт өвчин тархаж эхэлжээ

АНУ-ын 37 мужид гэдэсний цочмог халдварт өвчин тархаж эхэллээ. “Сальмонеллёз” гэх энэхүү өвчнийг үүсгэгч бактер Мексик улсаас импортоор орж ирсэн сонгинуудаас илэрснийг АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдэгдсэн байна.

Үүний улмаас иргэдийг гарал үүсэл нь тодорхойгүй улаан, цагаан, шар сонгино худалдан авахгүй байхыг зөвлөжээ.

Одоогоор 652 хүн халдвар авч, 129 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Халдвар авсан иргэдийн 75 хувь нь түүхий сонгино идсэн гэж мэдүүлжээ. Мөн зарим хүмүүс нэр бүхий нэг ресторанаар үйлчлүүлсэн учир халдварын голомт үүссэн байх магадлалтай байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *