Гвиней улсад сайн дураараа ажиллаж байгаад АНУ-д эргэж ирсэн эмч хэт өндөр халуурч, гэдэс нь гүйлгэж эхэлсэн тул Нью-Йоркийн эмнэлэгт яаралтай хүргэжээ. Эмчээс сорил авч үзэхэд Эболагийн вирус илэрсэн байна. Үүнтэй холбогдуулан Нью-Йоркийн амбан захирагч Эндрью Куомо 5000 эрүүл мэндийн ажилтныг Эболаг эмчлэх чиглэлээр нэмж сургана гэдгээ амлажээ. Мөн хотын нисэх онгоцны буудалд тусгай баг ажиллуулж, Гвиней, Либери, Сьерра Леон улсаас ирж буй зорчигчдоос эрүүл мэндийн шинжилгээ авч байна.