АНУ нь 2015 онд Украйнд үзүүлж байгаа санхүүгийн дэмжлэгээ нэмэгдүүлэн хоёр тэрбум ам.долларын зээлийн баталгаа өгөөхөөр болсон байна. Төлөвлөсөн өөрчлөн шинэчлэлтийг хэрэгжүүлсэн хэвээр байвал энэ оны эхний хагаст нэг тэрбумыг өгөөд, дараагийн хагас жилд үлдсэн нэг тэрбумыг өгнө гэдгээ АНУ-ын Сангийн яам мэдэгдлээ.
Үүнтэй зэрэгцэн Украйны шинэ эрх баригчдын явуулж байгаа эрчим хүчний ба санхүүгийн системийн өөрчлөлт, авлигатай хийж байгаа тэмцлийг сайшаав. Америкийн Сангийн сайд Жейкоб Лью “Бид Украйны эрх баригчдын өнөөг хүртэл өөрчлөлтийг хэрэгжүүлэх явцад хүрсэн амжилтыг дэмжиж Олон улсын валютын сантай нягт хамтран ажиллаж байгааг болон хэцүү ч гэлээ зайлшгүй шаардлагатай өөрчлөлт хийхэд бэлэн байгааг сайшааж байна” гэжээ.