МИАТ АНУ-ын “Боинг” компаниас
“Б737-800” маркийн шинэ онгоцыг түрээсээр авахаар болжээ. Энэхүү онгоцыг ирэх ням гаригт эх орондоо авчрах гэнэ. Одоогоос 11
жилийн өмнө МИАТ компани
“Боинг 737-800” онгоцыг түрээслэн авч нислэгтээ ашигласан түүхтэй аж. Мөн 2008
оны наймдугаар сард МИАТ компани хоёр дахь “Боинг 737-800” онгоцоо “CIT
Aerospace”-aac түрээсээр авсан байдаг. 2009 оны зургадугаар сараас МИАТ компани
орон нутгийн чиглэлд буюу Мөрөн, Ховд руу “Боинг 737-800” онгоцыг ашиглан
нислэг үйлдэж эхэлсэн юм. Манай иргэний агаарын тээврийн үйлчилгээнд явж буй
“Боинг 737-800” онгоц нь бизнес ангилал 12 суудалтай, энгийн ангилал нь 161
суудалтай ажээ.
МИАТ компани одоогоор “Боинг 737-800”, “Боинг
767-300” гэсэн онгоцоор Улаанбаатараас Бээжин, Хонгконг, Сөүл, Токио, Москва,
Берлин хотуудад тогтмол нислэг, Сингапур, Хайнан, Чежу, Япон улсын Нагоя,
Ояаката, Фүкүока зэрэг олон хотуудад захиалгат нислэг хийж буй. Тус компани ирэх
2015 онд “Боинг 767-300”, “Боинг 737-800” онгоц худалдан авах гэрээ байгуулаад
байгаа юм.
“Боинг 737-800” онгоцны
үндсэн үзүүлэлт:
Урт (м) 39.5
Онгоцны далавчны дэлгэц (м) 34.3
Өндөр (м) 12.5
Нисэх жин (кг) 78240-79000
Буултын жин (кг) 63320
Хоосон жин (кг) 41140
Түлшгүй жин (кг) 61 690
Даац (кг) 20 540
Түлшний сав (л) 26020
Нислэгийн мэдээлэл:
Ачаа бүхий нислэгийн үргэлжлэл (км) 5 400
Чиг шулуун нислэгийн хурд (км/ч) 850
Хөдөлгүүр CFMI CFM56-7B24/26, 2 x 10980-11930 кгс
Зорчигчийн салон
Суудлын тоо – 189
Суудлын тоо (бизнес/эдийн засаг) 160
Салоны өргөн (м) 3.54