Categories
мэдээ нийгэм

АНУ-аас 255 иргэн эх орондоо ирлээ

Сиэтл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэг өнөөдөр 10:45 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардаж, 255 иргэн эх орондоо ирлээ.

Үүнд хөгжлийн бэрхшээлтэй 4, оюутан 17, өндөр настан 15, эрүүл мэндийн шалтгаантай 26, бага насны хүүхэдтэй гэр бүл 103, жирэмсэн 3, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 98 иргэн байна. Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Багабаян” амралт, “Тоёоко Инн”, Эрхэс зочид буудалд 21 хоног тусгаарлана.

Ташрамд дурдахад, тус онгоцоор Монгол Улсын Засгийн газар, ард түмнээс АНУ-ын Засгийн газар, ард түмэнд хандивласан буй 1 сая ам.долларын үнэ бүхий тусламжийн барааг Сиэтл хотноо хүргэсэн билээ. Энэ нь Монголын иргэний агаарын тээврийн түүхэнд анх удаа АНУ руу үйлдсэн шуу нислэг болсноороо онцлогтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *