Categories
мэдээ нийгэм

Антифризийн шингэн уусны улмаас хоёр иргэн амиа алджээ

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд өчигдөр гурван иргэн антифризийн шингэн уусны улмаас хордож хоёр нь амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, шингэнд хордсон гурван иргэн өчигдөр орой 20.00 цагийн орчимд сумын эмнэлэгт хүргэгдэж нэг нь өнгөрсөн шөнө, нөгөө нь өнөөдөр өглөө нас барж, гурав дахь иргэнд хордлого тайлах эмчилгээ хийж байгаа юм байна.

Уг шингэнийг уусан залуус 30-33 насны иргэд байсан бөгөөд тус суманд уурхайн засварчнаар ажилладаг байжээ.

Мөн хэрэг гарах үед тэднийг согтууруулах төрлийн бодис хэрэглэсэн эсэхийг шинжилгээгээр тогтоохоор ажиллаж байгаа аж..

Одоогоор уг хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *