Categories
мэдээ нийгэм

“Анхдагчдын өлгий нутаг” нэртэй хаалга бүтээжээ

Анхдагчдын өлгий Булган аймгийн түүхт 80 жилийн ой долдугаар сарын 27-оос 29-ний өдрүүдэд Булган аймгийн төв Булган суманд зохион байгуулагдах гэж байна. Уг ойтой холбоотойгоор Булган аймгийн төв, Их хотгор гэдэг газар “Анхдагчдын өлгий нутаг” нэртэй хаалга бүтээжээ.

Тус хаалгыг Булган аймагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Эвсэг сайхан” компани нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдийн хүч хөрөнгөөр бүтээж өнөөдөр аймгийн удирдлагууд, ард түмэндээ хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болов. Ёслолын ажиллагаанд Булган аймгийн Засаг дарга З.Батзориг болон бусад албаны хүмүүс, иргэд оролцсон бөгөөд даага насны морьдын уралдаан болжээ.

“Анхдагчдын өлгий нутаг” хаалгыг бүтээхэд нийт 280 гаруй сая төгрөгийн зардал гарсан бөгөөд уран барималч Д.Алтайбаатар захиралтай “Бурхан буудайн гоёл” компани хоёр сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *