Categories
мэдээ нийгэм

Анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад 107 хүнээс 4 нь тэнцжээ DNN.mn

Анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг чадварын шалгалт зургаадугаар сарын 2-ны өдөр эхэлж өчигдөр дуусав. Эрүү, иргэн, захиргааны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдээс ирүүлсэн нийт давхардсан тоогоор 107 материалыг шалгасан байна.

Улмаар эдгээрээс хууль зүйн мэдлэг чадварын шалгалтад хуулийн дагуу 50-аас дээш оноо авсан дараах дөрвөн нэр дэвшигч дараагийн шатны шалгаруулалт буюу мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад оролцохоор шалгарчээ.

Иймд Шүүхийн ерөнхий зөвлөл хуралдаж тус хуульчдыг Анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын хууль зүйн мэдлэг чадварын шалгалтад тэнцсэнийг баталж тогтоолоо гаргасан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *