Categories
гадаад мэдээ

Анх удаа эмэгтэй найруулагч Оскарын шагнал хүртлээ || DNN.mn

Эзэн хаан Антонини Пи өөд болсны дараа 161 оны гуравдугаар сарын 7-нд Маркус Аурелиус Ромын эзэнт гүрний хаан болсон.

Маркус хаан ширээг охинтой нь гэрлэсэн өргөмөл дүү Люциус Верусийн хамт удирдаж байсан бөгөөд Верус 169 онд өөд болоход охиноо Коммодустай гэрлүүлж хаан ширээг өв залгамжлуулжээ.

Аурелиус хааны эрин үед Ромын эзэнт гүрэн дорно зүгт Партианы эзэнт гүрэн, Арменийн хаант улстай хүнд тулаануудыг хийсэн. Ромын мөнгөн тэмдэгт болох динарыг Маркус цэвэр мөнгөөр хийхийг болиулж байв.

1987 оны гуравдугаар сарын 7. Майк Тайсон “WBA” холбооны бүсийг авав

Америкийн боксчин Майк Тайсон 1987 оны гуравдугаар сарын 7-нд мэргэжлийн боксын “WBA” холбооны бүсийг эзэмшсэн хамгийн залуу тамирчин болсон.

Тэрээр хүнд жингийн аварга Жеймс Смиттэй 12 үе тулалдан шүүгчдийн саналаар ялсан бөгөөд гурван холбооны бүсийг эзэмших зорилгынх нь эхлэл байв.

Тайсон он дуусахаас өмнө “WBC” холбооны аварга Пинклон Томасыг зургаадугаар үед хүнд цохилтоор, “IBF” холбооны аварга Тони Такерыг шүүгчдийн саналаар ялсан юм.

2010 оны гуравдугаар сарын 7. Оскарын шагнал хүртсэн анхны эмэгтэй найруулагч

Америкийн кино найруулагч, продюсер Кэтрин Бигелоу 2010 оны гуравдугаар сарын 7-нд Оскарын наадмаас шилдэг найруулагчийн шагналыг хүртсэн.

Тэрээр “The Hurt Locker” киногоороо Оскарын шагнал хүртсэн бөгөөд найруулагчид өгдөг өөр хоёр ч шагналын эзэн болжээ.

1995 оны “Strange Days” киногоороо Сатурны кино наадмаас шилдэг найруулагчийн шагналыг хүртэж байсан Кэтрин алдарт найруулагч Жеймс Камерунтай 1989-1991 оны хооронд гэр бүл болж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *