Өчигдөр орон нутгийн цагаар 18:43 цагийн орчим Туркийн нийслэл Анкара хотод халдлага гарлаа. Хотын төвд машинд ачсан бөмбөг дэлбэрч 32 хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархдсан байна. Цагдаагийнхан халдлага болсон бүс нутагт хөл хорио тогтоож, хэрэгтнүүдийг хайж эхэлсэн байна. Одоогоор халдлагын эзэн холбогдогчийг тогтоогоогүй байгаа аж.
Уг халдлагаас сарын өмнө Анкара хотноо Курдын ажилчны намын дэмжигчид цэргийн албан хаагчдын зорчиж явсан автобусыг дэлбэлж, 28 хүний аминд хүрсэн юм.
Халдлагын гэрэл зураг, видео бичлэгийг олон нийтийн сүлжээгээр тарааж байгааг буруутган Анкарагийн шүүх Facebook, Twitter сүлжээг хаах шийдвэр гаргаад хэрэгжиж эхэлсэн байна.