Categories
мэдээ нийгэм

АН: Саналаа хоёр дахь удаагаа өгөх гэж байгаад баригдсан зэрэг ноцтой зөрчлүүд илэрч байна

Нийслэлийн Ардчилсан намаас өнөөдөр орон нутгийн сонгуулийн талаарх цаг үеийн мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд: МАН Архангай аймагт мөнгө тараасан, Баян-Өлгий аймагт хэвийн зөрчилгүй, Баянхонгор аймагт саналын хуудас хүчингүй болж байгаа зөрчил их гарч байна. Булган аймагт 18 настай сонгогч буруу бөглөснөөс дахин санал өгөх боломжгүй болсон, Дорноговь аймагт санал тоолох машин маш их удаа гацсан, саналаа хоёр дахь удаагаа өгөх гэж байгаад баригдсан зэрэг ноцтой зөрчлүүд илэрч байна. Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг харахад ямар нэг гомдол ирээгүй гэх боловч Ардчилсан намын хувьд тухайн шат шатны хэсгийн хороодоор хяналт тавьж, гомдлоо гаргаж байгаа ч дорвитой арга хэмжээ авахгүй байна.

Мөн бөглөсөн саналын хуудсыг сонгогчдод өгсөн бодит жишээ гарч байна. Хуулийн байгууллага далайлгаж, хүч түрсэн үйлдлүүдийг эрх баригчид хийж байна.

Ирц маш тааруу байгаа учраас сонгогчид саналаа өгөх хэрэгтэй байна. Таны өгөөгүй саналын өмнөөс хэн нэгэн нь өгөхөөр нөхцөл байдалтай байна. Өнөөдөр бид эх орныхоо төлөө, ирээдүйнхээ төлөө саналаа өгөх нь нэн чухал байна. Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд алдаа оноо байсан ч ирээдүйд бид олон зүйлийг шинэ түвшинд гаргах, ард түмнийхээ төлөө ажиллах болно. Нийслэлд засаглах хугацаандаа бид өнөөдрийн байгаа бүх өөрчлөлт шинэчлэлтийг хийсэн. МАН бидний хийсэн өөрчлөлт, шинэчлэлийг авч явж чадсангүй. Тиймээс хоёрхон цагийн хугацаа үлдсэн энэ үед сонгогчид саналаа идэвхтэй өгөөч ээ гэж уриалмаар байна. Бид хууль, хүчний байгууллагатай тэмцэж чадахгүй учраас ард түмнээсээ дэмжлэг хүсч байна гэлээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *