Categories
мэдээ нийгэм

АН-ын залуус улстөрд үнэлэлт өгөхийг шаардав

АН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбоо мэдэгдэл гаргасан байна.

Уг мэдэгдэлд, Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулж, МАН-тай хамтарч
Шийдлийн Засгийн газар байгуулсан нь анхнаасаа буруу шийдвэр байсныг
дурьдаад, өнөөгийн улс төрийн нөхцөл байдалд үнэлэлт өгөхийг намынхаа
удирдлагуудаас шаарджээ.

Тэд УИХ-д хамгийн олон суудал авсан АН-ын улс төрийн шийдвэр нь нийгэм,
улс орны хөгжил дэвшилд шууд хамаатай учир аливаа эрсдэл, хүндрэл
бэрхшээлийг тооцож үзэх ёстой гэж үзэж байгаа бололтой. Мөн АН-ын дарга
фракцгүй болсноо 25 жилийнхээ ойгоор зарласан. Гэтэл сүүлийн үед сайд
нарын томилгоонд фракцуудын зарчим үйлчилж байгаа нь АН ялагдах үндэс
болж буйг уг мэдэгдэлд сануулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *