Categories
мэдээ улс-төр

АН-ын Үндэсний бодлогын хорооны зарим гишүүдийг сонгох нөхөн сонгууль болно

АН-ын Үндэсний бодлогын хорооны зарим гишүүдийг сонгох нөхөн сонгууль ирэх сард болохоор товлогджээ. Тодруулбал тус намын Үндэсний бодлогын хорооны Баянзүрх дүүрэг дэх 49, 50, 54 гэсэн гурван тойрогт дөрвөн гишүүний орон тоо гарсан юм байна. Тиймээс АН-ын Дотоод сонгуулийн хороо хуралдаж Баянзүрх дүүргийн дээрх гурван тойрогт арванхоёрдугаар сарын 02-нд нөхөн сонгуулийн санал хураалт явуулахаар болжээ. Энэхүү нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг маргааш буюу арваннэгдүгээр сарын 15-ны 09.00 цагаас 16-ны 20.00 цагийн хооронд бүртгэх юм байна. Нэр дэвшигчид бүртгүүлэхдээ сонгуулийн дэнчин гурван сая, хураамж гурван сая нийт зургаан сая төгрөгийг намдаа тушаах ёстой ажээ. Жилийн өмнө болсон АН-ын дотоод сонгууль Баянзүрх дүүрэгт будлиантай болж тус дүүргийн АН-ын гишүүд намын даргаа эсэргүүцэн жагсаал цуглаан, хэвлэлийн бага хурал зохион байгуулж байсан юм.

Баянзүрх дүүрэгт нөхөн сонгууль болно

Баянзүрх дүүрэгт нөхөн сонгууль болно

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *