УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцээд үдээс хойш хуралдсангүй.
Учир нь үдээс хойш Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо анхдугаар хуралдаанаа хийх болсон байна. Иймд УИХ дахь АН-ын бүлгээс чөлөө хүсч байгааг бүлгийн дэд дарга Ж.Батзандан уламжилсан.
Энэхүү хүсэлтийг УИХ-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нар хүлээн авч байгаагаа мэдэгдээд үдээс хойшхи хуралдааныг цуцаллаа.
Чуулганы өнөөдрийн хуралдаанаар гуравдагч хөршийн зургаан улсад суух Элчин сайд нарыг томилсон. Мөн “Монгол Улсын Статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоол, Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг тус тус баталсан юм.